Газар чөлөөлөлт 36-77 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн Засаг дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 15 чиглэлийн үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 70.5 хувийн биелэлттэй байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав. 2022 онд нийслэлийн хэмжээнд төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх үүрэг өгсөн. Гуравдугаар сард нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөө амжилттай биелж буй ч хоёрдугаар сарын хувьд Багахангай дүүргээс бусад дүүргийн төсвийн орлого тодорхой хувиар тасалдсан байна. Нийслэлийн Засаг даргаас эрх шилжсэн 441 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаас 295 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зарлагджээ. Энэ ажил нийслэлийн хэмжээнд 66.8 хувийн хэрэгжилттэй байна. Энэ нь өмнөх 14 хоногоос 5.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Хөрөнгө оруулалт, … Continue reading Газар чөлөөлөлт 36-77 хувийн гүйцэтгэлтэй байна